Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.
Бид хүнийг дээдэлж, эрчимтэй хөгжлийг бүтээнэ
Шунхлай нь нийгмийн хариуцлагыг дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч, Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болно.
Хөгжлийн төлөөх хөдөлгүүр бүрийг тэжээнэ
Газрын тосны бүтээгдэхүүний салбарт “Шунхлай” ХХК хөл тавьснаас хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөн 21 аймагт салбараа нээж, Монгол орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа томоохон төслүүдтэй хамтран ажилласаар ирлээ. Үйлчилгээндээ илүү анхаарч, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэйг нь сонгон хэрэглэгчдэд хүргэж байна.
"Шунхлай” ХХК нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын газрын тосны салбарт агуулах, шатахуун түгээх станцын технологийн үйл ажиллагааны автоматжуулалтыг цогц байдлаар анхлан хэрэгжүүллээ. Бид хэрэглэгч нэг бүрт хүрэх үйлчилгээгээ илүү сайжруулж, үйл ажиллагаагаа улс орны хөгжилд шинэ өнгө нэмэх, байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллаж байна.
Энэ бүхний үр дүнд “Шунхлай” ХХК нь Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болохоор зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй цагийн уртад хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчиддээ компанийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, салбар бүрт хувийн хэвшлүүд үүсэн байгуулагдаж байсны нэг нь “Шунхлай” ХХК байлаа. 1993 онд авто засварын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Шунхлай” ХХК газрын тосны салбарт орсноор хэрэглэгчдэд боломжийг нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгосон юм.
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт юм.
Өнөөдөр “Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 100 гаруй шатахуун түгээх станц, хангалтын хүрээний голлох бүс нутгуудад байрлах газрын тосны бүтээгдэхүүний 8 агуулах, бүтээгдэхүүний хүргэлт, түгээлтийг хариуцсан авто тээврийн бааз, улсын итгэмжлэгдсэн лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
Шунхлай” ХХК нь олон улсын Чанарын менежментийн тогтолцоо, Байгаль орчны менежментийн тогтолцоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр компанийн нэгж бүрт бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын ижил түвшинд хүргэж, ажилтнууд болон харилцагчийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцад орчин үеийн, өндөр хүчин чадалтай шинэ технологиудыг ашиглаж, төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэр болох “Шатахууны карт”, “Шатахууны мөнгөн талон”- оор хэрэглэгчдэд үйлчилдэг.
“Шунхлай” ХХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж жилд 150 тэрбум төгрөгөөс дээш татварыг улсын төсөвт төвлөрүүлэн эх орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Мөн ажилтнуудаа дэмжих тал дээр онцгой анхаарч тухайн ажилтанд шаардлагатай ур чадвар, соёл, үнэт зүйлүүдийг өгөх сургалтыг тогтмол зохион байгуулж, ажилтнаа хөгжүүлдэг. Нийгэм, олон нийтийн сайн сайханд чиглэсэн боловсрол, соёлын болон байгаль орчны олон ажлыг эхлүүлж, үр дүнг нь үзээд байна.