Дизель хөдөлгүүрийн тос нь өндөр температур, даралтанд үндэслэгдэн хэрэглэгддэг. Өвөл зуных гэж байдаг ба тухайн улирлын тосыг хэрэглэвэл илүү тохиромжтой бөгөөд машины амьдрах хугацааг уртасгадаг. Дизель хөдөлгүүрийн тосыг 5000 км тутамд сольдог. Зуны улиралд 10w30, 15w40, өвлийн улиралд 5w30, 0w30 тоснуудыг хэрэглэвэл илүү хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг байна.
Бензин хөдөлгүүрийн тос нь өвөл зуны гэсэн 2 янз байдаг. Зуны тос нь нарны хэт халуунд моторын халалтыг зохицуулж хөргөж байдаг ба өвлийн тос нь моторыг хөлдөх, царцахаас сэргийлж байдаг.
Хүч дамжуулах ангийн тос нь автомашины хурдны хайрцагны араанууд, өндөр ачаалалтай эд ангиудыг тослох үндсэн зориулалттай юм. Хүч дамжуулах тосны ашиглалтын зориулалт:
Механик кропны тосыг жилд нэг удаа солих ёстой бөгөөд эсвэл 20,000-30,000 км тутамд солих хэрэгтэй.
Хөргөлтийн шингэн нь автомашины хөргөлтийн системийн тогтвортой ажиллагааг хангахаас гадна, хөргөлтийн систем болон блок доторх хана зэргийг зэврэлт, өнгөр тогтохоос хамгаалсан шингэн юм. 20,000-50,000 км тутамд солих шаардлагатай.
Хөргөлтийн шингэнийг удаан хугацаанд солихгүйгээр явснаар зэврэлтээс сэргийлэх чанараа алддаг. Хөргөлтийн шингэнийг өнгөөр шалгах боломжтой. Өнгөнд өөрчлөлт орсон тохиолдолд чанар нь алдагдсан гэсэн үг.