Манай компани нь ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг Сүхбаатар, Замын-Үүд, Боршоо /Увс/, Цагааннуур /Баян-өлгий/ боомтоор импортлож өөрийн эзэмшлийн 8 агуулах, 92 ШТС-аар дамжуулан борлуулдаг, Монгол улсын шатахууны импортын томоохон 3 компанийн нэг юм.
Шунхлай ХХК нь ОХУ-ийн “Роснефть”, “Газпромнефть”, “Тосол синтез”, АНУ-ын “Conocophillips lubricants”, БНХАУ-ын “Петрочайна”, БНСУ-ын “SK energy”, “Hyundai oil bank” зэрэг
газрын тосны бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч 40 гаруй компанитай хамтран ажиллаж, дэлхийд үнэлэгдсэн шилдэг бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Мөн ОХУ-ын “Trafigura”, “Gunvor” зэрэг томоохон трейдер компаниудтай амжилттай хамтран ажиллаж байна.
Өнөөдөр бид олон улсын чанарын стандарт /ГОСТ, MNS, ЕВРО-2,3,4,5/-д бүрэн нийцсэн, хүний биед хор хөнөөлгүй, байгаль орчинд ээлтэй, машины эд ангид сайнаар нөлөөлөх бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэгчиддээ хүргэж байна. Өөрөөр хэлбэл хүхрийн хэмжээ бага, аль ч талаараа үзүүлэлт сайтай, Монгол орны техник ашиглалтын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг “Шунхлай” ХХК нийлүүлдэг.
Манай компани нь импортын газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг дараахи бодлогыг баримталж хэрэгжүүлдэг:
Монгол улсын томоохон хотуудад 2018 оны 10 сарын 01-ээс Евро-5 стандартад нийцсэн шатахуун хэрэглэх шийдвэр төрийн байгууллагаас гарсан ба манай компани нь евро-5 стандартын шатахууныг ОХУ, БНСУ, БНХАУ-аас улсын хилийн хойд, баруун, зүүн, урд хэсгийн боомтуудаар импортлох найдвартай харилцагч, эх үүсвэртэй бөгөөд евро-5 стандартын шатахууны шаардлага хангасан агуулах, тээвэрлэх автоцистернүүдийг бэлдсэн.
Манай компани нь 2012 оноос уул уурхай томоохон компаниудад евро-5 стандартын өвөл, зуны дизелийн түлш нийлүүлж байгаа, мөн 2017 оны 06 сараас шатахуун түгээх станцуудаар худалдаанд гаргасан туршлагатай.
“Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Дорнод, Увс аймагт газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай.
Эдгээр агуулахад 60 сая литр шатахуун хүлээн авах, хадгалах хүчин чадалтай бөгөөд төрийн үйлчилгээний болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн захиалгаар газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалж үйлчилдэг.
“Шунхлай” ХХК-ийн агуулахууд нь газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх салаа төмөр зам, 16 хүртэл вагон зэрэг буулгах эстакад, бүтээгдэхүүн тус бүрээр автоцистернд ачих эстакад, зориулалтын хэвтээ, босоо хадгалах сав, насосын станцтай, гаалийн баталгаат болон түр агуулахын статустай ажиллаж байна.
“Шунхлай” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг өөрийн шатахуун түгээх станцуудад хүргэхээс гадна төрийн үйлчилгээний болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүсэлтээр хэрэгцээт газарт нь тусгай зориулалтын автомашинаар, технологийн дагуу тээвэрлэн хүргэдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр 3 сая литр шатахууныг Монгол орны өнцөг булан бүрт түгээн үйлчлэх боломжтой.
“Шунхлай” ХХК нь үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх, ажилтан бүр сэтгэл хангалуун ажиллах орчныг бүрдүүлэхээр тээврийн паркаа сүүлийн жилүүдэд эрчимтэй шинэчилж, томоохон хөрөнгө оруулалтыг хийж байна.
“Шунхлай” ХХК нь Улаанбаатар хот болон орон нутагт байрлах газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудаар дамжуулан бүтээгдэхүүнийг бөөнөөр нийлүүлдэг.
Салбартаа анх удаа газрын тосны бүтээгдэхүүний агуулахад бүтээгдэхүүн хүлээн авах, хэмжилт хийх, ачих технологийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан. Ингэснээр бөөний худалдааны үйл явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан төдийгүй зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талыг бий болгосон.
Бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, өрсөлдөхүйц үнээр нийлүүлж, эргэх холбоотой ажилладаг.
Бидний давуу тал:
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа бол хэрэглэгч нэг бүрт чиглэсэн үйлчилгээ юм. Хэрэглэгчдэд илүү ойр, хүртээмжтэй ажиллахын тулд 21 аймагт 90 гаруй “Шатахуун түгээх станц”-ын өргөн сүлжээг бий болгосон. Бид энэхүү сүлжээгээрээ дамжуулан хэрэглэгчиддээ олон улсын стандартад бүрэн нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг хүргэж байна. “Шунхлай” ХХК цаг ямагт техник, технологийн шинэчлэл хийхээр эрмэлзэж, харилцагчдад найдвартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ирсэн. Тиймээс ч тоонд бус чанарт анхаарч, хэрэглэгчдэд тустай байршилд шатахуун түгээх станцаа барихыг зорьж ажилладаг. Мөн төлбөр тооцооны бүх хэлбэрээр хэрэглэгчдэдээ үйлчилж байгаа нь цаг хэмнэж, боломжийг нэмэгдүүлж байна.