"Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбоо" нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын автомашины холбоо, Азийн мотоциклийн холбоо, МҮОХ-ын гишүүн байгууллага билээ. Тус холбоо нь 2017.05.26-05.28-ны өдрүүдэд "Монгол Ралли" холын зайн улсын аварга шалгаруулах уралдааныг 23 дахь удаагаа зохион байгуулж байна. "Шунхлай" ХХК нь энэхүү уралдаанд ивээн тэтгэгчээр оролцож, авто спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Баг, тамирчиддаа амжилт хүсье. 2017 оны Монгол Ралли уралдаан Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 1500 км зайд УАЗ, JEEP, ATV, UTV, Мотоцикл гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд баг тамирчид замдаа гарлаа. Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.