Удирдлагын нэгдмэл тогтолцооны Олон улсын сертификат олгох ээлжит аудит 2020 оны 6-р сард хийгдэж, компанийн үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны ISO стандартуудын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулсан тул 2020.07.09 өдөр батламжаа гардан авлаа. Тус аудит нь "Шунхлай" ХХК-ийн бүх үйл ажиллагааг 100% бүрэн хамруулснаараа онцлогтой байлаа.