Өмнөд Америкийн Перу улсад Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли-2019” олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Дакар ралли”-д 61 орны 541 оролцогч 334 техниктэй оролцож байгаагаас 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин аж. Уралдаан 10 үе шаттай явагдаж, нийт 5000 км замд үргэлжилнэ. Энэ жилийн уралдааны гол онцлог нь зөвхөн Перу улсын нутагт дэвсгэрт зохион байгуулж, энэ сарын 17-ны өдөр өндөрлөнө. Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа NTV телевиз 1-р сарын 7-ноос шууд дамжуулж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр ШУНХЛАЙ ХХК "Phillips 66 брэнд" ажиллаж байна. Манай улсаас автомашины “SxS”, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон Мотоциклийн ангилалд: ОУХМ Н.Лхамаа оролцож байгаа бөгөөд Дакар Раллид 4 дэх удаагаа, мотоциклийн ангилалд 3 дахь удаагаа уралдан 3 дахь өдрийн гараандаа амжилттай орлоо. SxS ангилалд: Багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнийг сурвалжлахаар сэтгүүлч Б.Онон ажиллаж байна.