Улаанбаатар хотод агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах түвшинд хүрээд байгаа. "Шунхлай" ХХК нь 2018.12.17-12.21 өдрүүдэд 5 хоног утааны бохирдол хамгийн их бүсэд байрлах БГД-ийн "Сэтгэмж" цогцолбор буюу 46-р дунд сургуулийн бага ангийн 880 сурагчид сүү уулгах ажлыг зохион байгуулж байна.