Шунхлай компани БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн "Injung Nanoom Group" компанитай хамтран ажиллах гэрээг энэ сарын 23-нд Улаанбаатар хотод байгуулж, "Шунхлай Ойл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.ДАВААДОРЖ, "Injung Nanoom Group" компанийн Ерөнхийлөгч JUNG IN JO нар үзэглэн баталлаа. Гэрээний үр дүнд БНСУ-аас өндөр чанарын тос тосолгооны материал, автомашины сэлбэг, нэмэлт бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой боллоо.