"Өнгө" төсөлтэй хамтран бид энэ удаа Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн хүүхдийн амралтын хэсэгт “ӨНГӨ” нэмлээ. Боловсрол олгох орчны дизайныг хүүхдийн онцлог, сэтгэхүйд тохирох зураглал, өнгийг хослуулан гүйцэтгэх нь олон талын ач тустай. Өмнө нь тус төслөөр БЗД-ийн 305-р цэцэрлэгийн хөгжмийн өрөөг будах ажлыг гүйцэтгэсэн билээ.