Mongolian Mining week 2023” чуулга уулзалтанд “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монголын газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбооны Тэргүүн Ж.Мөнхнаран “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулж, газрын тосны бүтээгдэхүүний импортын нөхцөл байдал, хангамжинд нөлөөлж буй хүчин зүйлс болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Евро 5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүллээ.