Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулсан 2021 оны Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр "Шунхлай" ХХК 24-р байр, "Шунхлай Трейдинг" ХХК нь 56-р байрт тус тус шалгарч амжилтаа дахин баталлаа. Цар тахлын хүнд үед ажлын байрыг тогтвортой хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарах, ард иргэдээ болон улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг дэмжсэн томоохон төслүүд, салбар салбарын хамтран ажиллагч байгууллагуудаа газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах зорилтуудаа биелүүлж, улсын төсөвт бүрдүүлэх татварын орлогоо нэмэгдүүлэн ажиллалаа. Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье.