“Аз жаргалын дуран” сэдэвт гэрэл зургийн уралдааны удирдамж

Гэрэл зураг сонирхогч та бүхнийг "Аз жаргалын дуран" сэдэвт гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

Уралдааны шагнал

  • I БАЙР- 500,000₮ Шатахууны эрхийн бичиг+Benro MeFOTO брэндийн камерны хөл
  • II БАЙР 300,000₮ Шатахууны эрхийн бичиг+Cool walker II брэндийн камерны цүнх

Оролцох заавар:

  • Оролцогч нь уралдаанд ганцаар болон багаар оролцох боломжтой
  • Оролцогч нэг ба түүнээс дээш хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой
  • Оролцогч өөрийн бүтээлийг овог нэр, тайлбарын хамт Гэрэл зураг сонирхогчдын фэйсбүүк групп-д пост хэлбэрээр оруулах
  • Shunkhlai LLC / Шунхлай ХХК пэйж хуудсанд зургийг оруулах тул зургийн чанар, хэмжээг алдагдуулахгүй байх үүднээс info@shunkhlai.mn и-мэйл хаяг руу илгээх, зургийг илгээхдээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаар, фэйсбүүк хаягийн хамт хүргүүлэх, бүтээлийг 2021.12.26-ны өдрийг дуустал хүлээж авах ба зөвхөн шаардлага хангасан гэрэл зургийг Shunkhlai LLC / Шунхлай ХХК хуудсанд нийтэлнэ.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Дээрх 2 ШТС дээр зураг авсан байх, тухайн ШТС-ын зураг орсон байх
  • Гэрэл зураг нь бүтээлч, сонирхолтой, эерэг, гэгээлэг байх
  • Аливаа сөрөг утга санааг илэрхийлээгүй, буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх
  • Зураг нь чанарын шаардлага хангахуйц, бодит байх
  • Уралдаанд оролцогчийн өөрийн авсан бүтээл байх, тухайн бүтээлийг
  • Шунхлай компани өөрийн сурталчилгаа, хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрөх
  • ШТС дээр үйлчлүүлж буй хэрэглэгчийн зургийг авах тохиолдолд тухайн хэрэглэгчээс зөвшөөрөл авсан байх

Уралдааны хамрах хүрээ:

Гэрэл зураг сонирхогчид Шунхлай компанийн дараах 2 шатахуун түгээх станц дээр

“Аз жаргалын дуран” сэдвийн дор зураг авалтыг хийнэ.

  • ШТС-5: Баянзүрх дүүрэг, 6-р хороо ЗЦГ-ын урд талд
  • ШТС-30: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүүшийн ам

Шалгаруулах журам:

Уралдааныг дараах шүүгчид шүүнэ.

  • Мэргэжлийн гэрэл зурагчин
  • Шунхлай компанийн удирдлага, маркетингийн баг

Шүүгчид тухайн бүтээлийг удирдамжийн шаардлагад нийцэж буй байдал, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг байдлыг харгалзан шүүнэ.

Хугацаа:

2021.12.18-2021.12.26-ны өдрийн хооронд