Тос, тосолгооны материал

Phillips 66, Micking, Орос ТТМ

Бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаараа дэлхийд танигдсан, 130 жилийн түүхтэй “Conocophillips Lubricants” компанитай бид 2007 оноос эхлэн хамтран ажиллан Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч нь болж, 76-Kendall брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материалыг нийлүүлж байна. 

“Conocophillips Lubricants” компани нь АНУ-ын Техас, Калифорни мужид үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бидний захиалгын дагуу Монгол орны техник ашиглалтын нөхцөлд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг.

“Шунхлай” ХХК нь импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүндээ үргэлж эрэл хайгуул хийж, аль ч талаараа ангилал ахисан, үзүүлэлт сайтай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээр үйлчлэхийг гол зорилгоо болгодог. 

Тос, тосолгооны материал

Phillips 66, Kendall тос, тосолгооны материал

“Conocophillips Lubricants” компани нь АНУ-ын Техас, Калифорни мужид үйлдвэрлэлээ явуулдаг, 100 гаруй жилийн түүхтэй, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан тэргүүлэгч компани юм.

“Conocophillips Lubricants” компанийн үйл ажиллагааны онцлог нь бүтээгдэхүүний технологи боловсруулах, судлах, үйлдвэрлэх, эцсийн хэрэглэгчид хүргэхэд чиглэсэн, цогц үйлчилгээ үзүүлдэгт оршдог. Тус компани нь өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олон зуун патентыг авсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн томоохон төв төдийгүй судалгаа шинжилгээний хамгийн том хөрөнгө оруулагчид тооцогдож байна.

Өнөөдөр Phillips 66, Kendall брэндийн тос, тосолгооны материал нь хэрэглэгчдийн “сайн анд нөхөр” нь болжээ

 
 

Микинг брэндийн тос, тосолгооны материал

БНСУ-ын “Michang Oil ind” компани нь 1962 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл тос, тосолгооны материалын үйлдвэрлэлээр тууштай ажилласан нэр хүнд бүхий туршлагатай үйлдвэрлэгч юм.

“Michang oil ind” компанийн үйлдвэрлэсэн “Micking” тос, тосолгооны материалыг БНСУ-ын “Hyundai”, “Kia” компаниуд нь өөрийн үйлдвэрлэсэн автомашинуудад ОЕМ бүтээгдэхүүн болгон ашигладаг, мөн тус компани нь “Mitsubishi Oil” компанийн захиалгаар тос, тосолгооны материалыг үйлдвэрлэн Япон улсад нийлүүлдэг.

“Michang oil ind” компани нь олон улсын ISO 9001/2000, ISO 14000 чанарын стандартуудыг хангасан, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг онцлогтой. “Micking” тос, тосолгооны материал нь Европын орнууд,
АНУ, БНСУ, Япон зэрэг улсын дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн. “Шунхлай” ХХК нь 2012 оны 10-р сараас эхлэн “Michang Oil ind” компанийн албан ёсны борлуулагч болсон бөгөөд “Micking” брэндийн бүх төрлийн тос, тосолгооны материалыг БНСУ-аас импортлон, дотоодын зах зээлд нийлүүлж байна.

ОХУ-ын тос, тосолгооны материалын худалдаа

“Шунхлай” ХХК нь ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Роснефть”, “Газпром”, “Тосол синтез”, “Баккс трейдинг” зэрэг компанитай хамтран ажиллаж, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон бүх төрлийн тос, тосолгооны материалыг дотоодын зах зээлд нийлүүлдэг.

  • M8B
  • M10ДМ
  • ТСП-15К
  • Тосол
  • Тормозны шингэн
  • Түрхлэг тос
  • Бусад

 

Бидэнтэй хамтран ажиллагаа эхлүүлмээр байна уу?

Манай компанийн дараах үйл ажиллагааны чиглэлээр нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт хамтын ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байна.
Санал, хүсэлт илгээх

Contact Seller