card

Байгаль орчин болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Нэгдсэн менежментийн тогтолцоо

Нэгдсэн менежментийн тогтолцоо

“Шунхлай” ХХК нь үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн бөгөөд ISO 9001:2015 буюу “Чанарын менежментийн тогтолцоо”-г 2012 оноос нэвтрүүлж эхлэн, 2014 оноос ISO 14001:2015 буюу “Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”-г зэрэг нэвтрүүлснээр компанийн удирдах засаглалыг цогц байлгах менежментийн нэгдмэл тогтолцоог бүрэн хэрэгжүүлээд байна.

Нэгдсэн менежментийн тогтолцоонд баримтлах бодлого

Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан нэгдсэн менежментийн тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.

Байгаль орчин

“Шунхлай” ХХК нь өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс зайлсхийх, нөлөөллийг багасгах, бууруулан ажиллахыг ямагт тэргүүн зорилгоо болгон байгальд ээлтэй үйлчилгээтэй хамт олныг бий болгох зарчмыг баримтлан ажиллах бөгөөд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 

Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд компанийн дотооддоо мөрдөх 12 журмыг шинээр боловсруулан мөрдөж эхэлсэн бөгөөд хүн бүр үйл ажиллагаандаа журмуудыг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй байдлаар ажлаа гүйцэтгэх үндсэн шалгуур болон зарчмууд хэрэгжих боломжтой болно.  

Бид Монгол орны өнцөг булан бүрт тархан байрласан байгууллагынхаа онцлогт уялдуудан тухайн орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүд, ажилтнуудтайгаа хамтран жил бүр байгаль орчны зорилго, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд байнгын хяналт тавин ажилладаг. 

Байгаль орчны талаар баримтлах бидний зорилго:

Хөрсийг бохирдуулахаас бүх талаар сэргийлж ажиллана-манай үндсэн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүн нь хөрсийг бохирдуулдаг тул асгаж гоожуулахгүй байх бүх боломжит арга хэрэгслүүдийг хэрэглэж хүн бүрийг энэ талаар мэдлэгтэй байлгана.

Агаарын бохирдлыг бууруулахад боломжит бүх хувь нэмрээ оруулна-бидний бүтээгдэхүүнийг хэрэглэж буй автомашинаас гарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлэх учраас бид аль болох чанартай, бүрэн шатах, хорт утааны агууламж багатай шатахууныг импортолно.

Өөрсдийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлын менежментийг сайжруулна-хүний хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан хог хаягдал гарч байдаг бөгөөд хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулахаас эхлэн дахин ашиглах байдлаар хог хаягдлын менежментийг тогтвортой хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ-хүн бүр эрчим хүчний ашиггүй хэрэглээг бууруулах мэдлэгтэй байх, мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн эрчим хүчний үйлдвэрлэл, дэлхийн дулааралд нөлөөлөх байдалд хувь нэмэр оруулна.

Бидний байгаль орчны менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэх үндсэн шалгуур нь Монгол улсын хууль тогтоомж, стандартууд болон харилцагч байгууллагуудын хүсэл шаардлага, мөн эх дэлхийгээ хайрлан хойч үедээ унаган төрхөөр нь үлдээх монгол хүний эрхэм чанар дээр суурилдаг.

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

“Шунхлай” ХХК нь ажилчид болон харилцагч, хэрэглэгч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь  урт удаан хугацааны ХАБЭА-н үүрэг бөгөөд манай соёл байх болно. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд компанийн дотооддоо мөрдөх 13 журам, түүнийг даган гарсан 78 заавар, зааварчилгааг шинээр боловсруулан мөрдөж байгаа бөгөөд хүн бүр ажлаа аюулгүй гүйцэтгэх арга барилд байнгын суралцаж, орой бүр гэр бүлдээ эсэн мэнд харих нөхцлийг бүрдүүлж байна.  

Бид Монгол орны өнцөг булан бүрт байгаа салбар нэгж бүрийн ажилтнуудын ажлын орчинд анхаарч жил бүр хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын зорилго, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд байнгын хяналт тавин ажилладаг. 
 

 

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар баримтлах бидний зорилго:

  • Эрсдэл өндөртэй аюулын тоог бууруулж, хяналтандаа авна-өндөр эрсдэл бүхий ажил, ажлын байруудад байнгын шинжилгээ хийж хүн бүр хяналтандаа байлгана.
  • Ажлын байран дахь ослын тоог бууруулна-аюулыг мэдээлэх хуудсаар осолд дөхсөн тохиолдол болон аюул үүсэх нөхцлүүдийг урьдчилан харж, тохирох залруулах болон сэргийлэх арга хэмжээг байнга авснаар осол гаргахгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.
  • Ослоос үүсэх хүн/өдрийн алдагдлыг бууруулна-хүн бүр өөрийн болон хамт ажиллаж буй хүний аюулгүй байдалд анхаарч ажилласнаар хөдөлмөр өдрийн алдагдлыг бууруулж, аливаа гэстлээс урьдчилан сэргийлж чадна.
  • Сургалтын цагийг нэмэгдүүлж, ХАБЭА-н соёлтой хамт олон байх болно-сургалтуудыг шат дараалуулан байнга зохион байгуулж аюулыг харж чадах чадамжийг хүн бүрт эзэмшүүлнэ.

Contact Seller