Ажлын байр

Шунхлайд ажилласнаар

Бид ажилтнууддаа тэгш боломж олгож үнэнч шударга зарчмыг дээдлэн ажилладаг бөгөөд эрүүл, аюулгүй ажлын байр, зөв байгууллагын соёл, ур чадвараас шалтгаалсан цалин хөлс, өсөж хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Бид танд зөвхөн үүрэг хариуцлага хүлээлгэх бус хувь хүн талаасаа манлайлан хөгжихөд бодитой тусалж дэмжинэ. Мөн ажиллагсдынхаа чөлөөт цаг, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил арга хэмжээ нь Таны хөдөлмөрлөх сэдэл, ажлын бүтээмж, хамт олонтойгоо хамтран ажиллахад таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Манайд ажилласнаар танд дараах давуу талууд нээлттэй болно:

  • Мэргэжлийн хувьд өөрийгөө сорьж чадваржуулах боломж
  • Өсөн дэвжих, өөрийгөө харуулах ижил тэгш боломж
  • Эрч хүчтэй чадварлаг найрсаг хамт олонтой хамтран ажиллах боломж
  • Хийж бүтээх таатай орчин, урам зориг
  • Шударгаар үнэлсэн цалин урамшуулал

Шунхлай группийн хэмжээний бусад компаниудад өөрийгөө сорьж үзэх үүд хаалга нээгдэнэ.

Сургалт, хөгжил

Компанийн үнэт зүйлс алсын хараа руу чиглэсэн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх замаар хүний нөөцийн тасралтгүй залгамж халааг бэлтгэн ажилтанг чадваржуулах бодлого баримтлан ажилладаг. Шунхлай компани нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш, сургалтын байгууллага болон компанийн дотоод сургагч багш нараар мэдлэг ур чадварын хөрөнгө оруулалтыг ажилтнууддаа хийдэг.

Сонгон шалгаруулах үе шат

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд ажилтан сонгон шалгаруулахдаа адил, тэгш боломж олгож, Шударга, Шинийг эрэлхийлэгч, байгууллагын соёлд дасан зохицох чадвартай хэн бүхэнд ажил олгохдоо үргэлж таатай байдаг. 

Ажилтан сонгон шалгаруулахдаа дараах үе шатыг мөрддөг.

  • I үе шат: Анкет бөглөх 
  • II үе шат: Ерөнхий мэдлэгийн шалгалт /Онлайн/
  • III үе шат: Анхан шатны ярилцлага
  • IV үе шат: Мэргэжлийн шалгалт
  • V үе шат: Эцсийн шатны ярилцлага
  • VI үе шат: Шийдвэр гаргах, санал тавих
Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Манайх дараах ажлын байранд таныг урьж байна.

  • Тооцооны нягтлан бодогч
  • Санхүүгийн менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Захирлын туслах
  • Шатахуун түгээх станцын түгээгч

АНКЕТ БӨГЛӨХ

Contact Seller