"Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн хамт олон мод тарилаа

2017-05-21

Өнөөдөр буюу 2017.05.21-ны өдөр "Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн хамт олон мод тарилаа. "Оюу Толгой" ХХК-ийн хангамжийн албанаас санаачлан тус компанид ханган нийлүүлэлт хийдэг 40 гаруй компанийн 400 гаруй ажилтан төрөл бүрийн 500 ш модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ундны усны худгийн орчимд тарилаа. "Шунхлай Говь" ХХК нь байгаль орчинд ээлтэй 10 ppm үзүүлэлттэй Дизель түлшийг "Оюу толгой" ХХК-д нийлүүлдэг ханган нийлүүлэгч тул мод тарих үйл ажиллагаанд гар бие оролцож үйл ажиллагааг дэмжин ажиллалаа.

 
"Шунхлай" ХХК, "Шунхлай Говь" ХХК-ийн ажилтнууд "Шар хуайс" мод тарих хэсэгт хуваарилагдан ажилласан бөгөөд нь Шар хуайс олон наст, 4-7 м өндөртэй бут жижиг мод юм. Шар хуайс нь ургалтын хурдаараа дундаас хурдан ургалттай модны тоонд багтдаг. Тус мод нь тод ногооноос хар ногооны хооронд өнгөтэй, олон жижиг навчтай. Тав, зургаа дугаар сард цэцэглэх ба цэцэг нь шар өнгөтэй, анхилуун үнэртэй байдаг. Мөн түүнчлэн өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Шар хуайсыг мөн элсний нүүдлийг зогсооход ба хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд ашигладаг.
 
 
 
 
 
 
 
 

Бусад мэдээ

"Шунхлай-Саятан" сугалаат худалдааны азтангууд тодорлоо.
 
(2017-05-21)
"Монгол Ралли" холын зайн улсын аварга шалгаруулах уралдаан эхэллээ.
 "Монголын Автомашин Мотоциклийн Спортын Холбоо" нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын автомашины холбоо, Азийн мотоциклийн холбоо, МҮОХ-ын гишүүн байгууллага билээ. Тус холбоо нь 2017.05.26-05.28-ны өдрүүдэд "Монгол Ралли" холын зайн улсын аварга шалгаруулах уралдааны
(2017-05-21)
Тос, тосолгооны материалын урамшуулалт худалдаа үргэлжилж байна.
"Шунхлай" ХХК нь хаврын техник үйлчилгээний үеийг тохиолдуулан тос, тосолгооны материалын урамшуулалт худалдааг зарласан байгаа билээ. Эрхэм хэрэглэгч та "Шунхлай" Шатахуун түгээх станц, тос солих төвүүдээр тавтай үйлчлүүлж, тос тосолгооны материалаа урамшуулалтайгаар аваарай. Ла
(2017-05-21)
"Шунхлай - Саятан" сугалаат худалдаа үргэлжилж байна.
 Сайн байна уу. Салбар бүрээсээ саятан тодруулах "Шунхлай-Саятан" сугалаат худалдаа үргэлжилж байна.                                                     &n
(2017-05-21)
"ГАЗРЫН ТОС -2017" СПОРТЫН НААДАМ БОЛЛОО.
 Монгол улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ойд зориулсан "Газрын тос 2017" спортын наадам амжилттай болж өндөрлөлөө. 2017.05.06-05.12 өдрүүдэд шатар, ширээний теннис, снукер биллиард, боулинг, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр 12 байгууллагын 600 гаруй тамирчин өрсөлдөж ава
(2017-05-21)

Хаяг байршил

Танд тусламж хэрэгтэй юу?
Утас:7007-3003, 9197-3003

Санал асуулга

Та шатахуун авахдаа юуг илүү анхаардаг вэ?
  • Үйлчилгээний чанар
  • Шатахууны чанар
  • Нэр хүнд
  • Байршил
  • Шатахууны үнэ
Санал өгөх Үр дүн